. 2014-05-13 - Ухаархуй
Энэ хорвоод хүний эрээнтэй бараантайг яалтай Эндэж осолдох нь бүтээж босгохоос илүүг яалтай Эргэж харан цаг хугацааг буцааж болохгүйг яалтай Энэхэн сэтгэлээ хүнд алдсанаа буцааж болохгүйг яалтай Хэдий энэ хорвоо бартаг саадтай ч Хэдий энэ хорвоод эндэж осолддог ч Хэдий энэ хорвоод цаг хугацааг буцааж болдоггүй ч Хэдий хэн нэгэнд алдсан сэтгэлээ авж болдоггүй ч Урам зориг итгэл сэтгэлээр хорвоогийн саадыг дав Шазруун зан бардам сэтгэлээр хөл дээрээ бос Үйлдсэнийг бодон харамсан суухаар ирээдүй рүү хар Гансарсан зүрх минь гэж өрөвдөн суухаар зүрхээ чангалан инээмсэглэ Энэ л бүгдийг хүн бид хийж чадвал Өөрсдийн амьдралыг зөв замд нь залж чадна Нэг хаалга хаагдахад нөгөөх нь онгойно гэдгийг сана Би чадна гэдэг үгийг түмэн удаа ч хэлж чадна Учир нь таны хичээл зүтгэл зөв бодол тань бүхнийг хийхэд тусална.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|