sunderiya

. 2014-05-19 - Амьдралын үнэ цэнэ

Ангилал: шүлэг
Эхээс төрөөд энэ дэлхий дээр хүн болж төрөхдөө
Эгэл бие махбод нь ижил болов ч
Сэтгэл зүрх оюун санаагаараа бид нэгнээсээ  ялгар ч
Сайнтай муутай хорвоогийн жамаар амьдралыг харах өнцөг нь өөр өөр
Яг л бяцхан ангаахай үүрээ орхин
Яар ч догдлон нисэхийг оролдов ч
Нисэж чадахгүй бол доошоо унах уу эсвэл
Нарны зүг жиргэн нисэх үү хэмээн айна
Зарим нэг нь нисэж чадах ч үүрээ орхихоос айна
Гэтэл зарим нь далавчаа гэмтээсэн ч дахин дээш нисэхийг хүснэ
Яагаад тэр гэмтсэн ангаахай дахин нисэхийг тэмүүлнэ вэ?
Учир нь тэр нисэх гэж ямар сайхан хөгжилтэй, адал явдалтайг мэджээ
Харин үүрээ орхин нисэхээс айн шигдэх ангаахай
Энэ тэнэг шиг явж энэхэн биеэ зовоогоод яахав хэмээн бодно
Хэрэв нисэхгүйн бол далавчтай байгаад юуны хэрэг вэ?
Энэхүү биеэ хураан хэвтэх ангаахай нисэхгүйн бол
Эрэмдэг зэрэмдэг болсон ч нисэхийг хүсэж тэмүүлж байгаа
Тэр амьдралын үнэ цэнийг мэдсэн ангаахайд далав ч хайрласан нь
Тод ил зөв биш үү
Амьдрал сайнтай муутай
Атаа жөтөөрхөл олонтой ч
Энэ бүгдээс өөрийгөө чөлөөлж
Эв найрамдлыг эрхэмлэж
Эрэмдэг зэрэмдэг, ядуу баян ялгаагүй
Энэ хорвоод нэгэндээ урам хайрлан амьдарцгаая
Та бүхний мэддэг хэрнээ мэддэхийг хүсдэггүй үнэн бол
Та бид энэ биед богино хугацаанд амьдраад
Энэхэн биед төрсөн шигээ орхин оддог
Эргэн солигдох цаг хугацааны хамтаар
Нэг нэгэндээ урам хайрлан амьдарцгаая хүмүүсээ.



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 4 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax