. 2014-05-19 - Цаг хугацаа
Хүний хүсэл хязгааргүйг би мэднэ Хүслээ дагаж хорвоог туулдаг нь олонтой ч Хүссэндээ хүрдэг нь ховрыг би мэднэ Хүн хүнээсээ хайр энэрэлийг хүсэж байдаг ч Хайр халамжаар дутаж явдаг хүмүүсийг би мэднэ Хорвоогийн амьдрал хэтэрхий хатуу ч заримдаа харамгүй Холыг харж горьдлого тавин маргаашийг бид хүлээдэг Хэзээ нэг хүсэл минь биелж баяраар бялхахыг хүлээдэг Одоо хүлээж суух цаг биш ээ хүмүүсээ Орчлонгын өдөр хоногууд чамайг хүлээхгүй ниc ч одно Оюун билэг, арга эвээ олж хүсэл зорилгынхоо төлөө тэмц Олны дунд шингэн уусах биш Онцлон тодор ч гарахыг хичээ Туулах зам их байв ч цаг хугацаа богинотой Тэвчээр боломжоо ашиглан хүслээ дүүргэцгээе хүмүүсээ Тааваараа хөлбөрөх боломж зөндөө олдоно бууралтхын цагт Тэр хийчих байлгүйдээ гээд суухын оронд би хийе гээд босох хэрэгтэй.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|