sunderiya

. 2014-05-14 - Найздаа

Ангилал: шүлэг
Бодож  буй мөрөөдөл чинь бол юм шиг санагдав ч
Битгий шантар найз минь
Хайсан зүйлээ олохгүй байна гээд
Хулчийж битгий буц найз минь
Уурлаж хэлсэн хүний үг ширүүн ч
Уужмаар мэлмийдээ тунгааж үз найз минь
Хуурмаг зүйлсээс холуур явахын тулд
Ханиа зөв сонго найз минь
Амьдрал өөрөө их сургууль учраас
Алдаж онож болдог шүү дээ найз минь
Сайн бүхнийг өөртөө шингээж явбал
Саар зүйлсээс холуур байна найз минь
Эцэг өвгөдөө хүндэлж сургамжийг нь авбал
Эрдэм болохоос илүүдэхгүй найз минь
Ганц амьдрах энэхэн насаа жаргалтай өнгөрүүлэх нь
Газар дээр төрсөн бидний ганц хүсэл биш үү найз минь.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 6 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax