sunderiya

. 2014-05-19 - Цаг хугацаа

Ангилал: шүлэг
Хүний хүсэл хязгааргүйг би мэднэ
Хүслээ дагаж хорвоог туулдаг нь олонтой ч
Хүссэндээ хүрдэг нь ховрыг би мэднэ
Хүн хүнээсээ хайр энэрэлийг хүсэж байдаг ч
Хайр халамжаар дутаж явдаг хүмүүсийг би мэднэ
Хорвоогийн амьдрал хэтэрхий хатуу ч заримдаа харамгүй
Холыг харж горьдлого тавин маргаашийг бид хүлээдэг
Хэзээ нэг хүсэл минь биелж баяраар бялхахыг хүлээдэг
Одоо хүлээж суух цаг биш ээ хүмүүсээ
Орчлонгын өдөр хоногууд чамайг хүлээхгүй ниc ч одно
Оюун билэг, арга эвээ олж хүсэл зорилгынхоо төлөө тэмц
Олны дунд шингэн уусах биш
Онцлон тодор ч гарахыг хичээ
Туулах зам их байв ч цаг хугацаа богинотой
Тэвчээр боломжоо ашиглан хүслээ дүүргэцгээе хүмүүсээ
Тааваараа хөлбөрөх боломж зөндөө олдоно бууралтхын цагт
Тэр хийчих байлгүйдээ гээд суухын оронд би хийе гээд босох хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 5 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax